Ховд аймгийн Сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллана

444
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль зохион байгуулах Ховд аймгийн сонгуулийн хороог байгуулжээ. Шинээр байгуулсан сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
Тус хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, нарийн бичгийн даргаар Жаргалант сумын гуравдугаар сургуулийн багш Н.Бөхболд ажиллана. Мөн гишүүнээр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга Э.Даваарсүрэн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Хоролсүрэн тэргүүтэй хүмүүсийг сонгон, баталжээ. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Ховд аймагт зохион байгуулах “Сонгуулийн хороо” дөрөвдүгээр сарын 8-нд анхны хуралдаанаа хийсэн.  Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав сонгуулийн хорооны даргаар томилогдсон Д.Энхболдод тамгыг нь гардуулан өгсөн юм. Мөн хурлын хүрээнд“Сонгуулийн ерөнхий хороо”-ны 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоол, цаг үеийн асуудал, Ховд аймгийн сонгуулийн хорооны чиг үүргийн талаар хэлэлцсэн аж.  
Үүнээс гадна сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм, цаг хугацааны хуваарь танилцуулах, сумдад сонгуулийн хороо байгуулах, дотоод ажилтан томилох, ажил үүргийн хуваарь гаргах зэрэг асуудлын тухай санал солилцсон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn