Дуртай бүхнээ хөнгөлөлттэй авахыг хүсвэл шинэчлэгдсэн К картыг сонгоорой

224

-28 хүртэлх насны залууст зориулсан карт-

Залууст зориулсан К карт шинэчлэгдэж, илүү олон боломжийг санал болгож эхэлснийг дуулгахад таатай байна. К карттай болсноор банк доторх гүйлгээний шимтгэл, данс хөтөлсний хураамж зэргээс бүрэн чөлөөлөгдөхөөс гадна гишүүнчлэлтэй, буцаан олголттой маш олон лояалти урамшууллууд таныг хүлээж байна. Бас нэгэн гайхалтай мэдээ гэвэл К картыг 18-22 насныхан авах эрхтэй байсан бол насны дээд хязгаарыг нэмж, 28 хүртэлх насны залуус захиалан авах боломж бүрдлээ. Үүнээс гадна ХААН Банк, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран, их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудад К картаа уншуулан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжийг олгож байна. Оюутан залуус та бүхэн картаа ашиглан сард 44 удаа автобусанд үнэ төлбөргүй зорчих эрхтэй боллоо.
Давуу талууд
· Нийтийн тээвэр болон картын төлбөр тооцоонд хосолмол байдлаар ашиглах боломжтой,
· Бакалаврын оюутан сард 44 удаа үнэ төлбөргүй зорчино;
· Банк дотор гүйлгээ хийхэд шимтгэлгүй;
· Данс хөтөлсний хураамжгүй;
· Сар бүр байнгын болон богино хугацааны хөнгөлөлт, урамшуулалтай;
· Олон улсад ашиглах боломжтой.
Түүнчлэн та К картаа ашиглан 2024 оны 4-р сарын 25-ны өдөр хүртэл дараах байгууллагуудаас худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 20%-ийг буцаан авах боломжтой. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 100,000 хүртэлх төгрөг байна.
· KFC
· Dr.Martens
· Urgoo cinema
· Apple.com
· Taobao.com
· GS25 /Friday/
К картын харилцагч болсон залуус “Vans Mongolia”-гаас 2024 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл эхний худалдан авалтын үнийн дүнгээс 40%-ийн хөнгөлөлт авах боломжтой.
Хэрхэн шинэчлэгдсэн К карттай болох вэ?
· Өмнө нь К карт авсан харилцагчид хуучин картаараа нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжгүй бөгөөд дээрх боломжуудыг авахын тулд картаа шинэчлэх шаардлагатай. Үүний тулд Khan Bank аппликэйшний Карт - Нөхөн авах цэсээр дамжуулан шинэчлэгдсэн К картаа захиалаад, хүссэн газартаа үнэ төлбөргүй хүргүүлэн аваарай.
· Шинээр К картын харилцагч болохыг хүсвэл өөрт ойр байрлах салбарт хандан данс нээлгээд, карт захиалах боломжтой.
К карт хэрхэн захиалах болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих тохиргоо хийхтэй холбоотой зааварчилгаатай ЭНД, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn