Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газар хөдлөлт нэг удаа бүртгэгджээ

544
Энэ оны эхний гурван сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүсэд нийт 11369 газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Монгол орны нутаг дэвсгэрт 9076, хил орчмын бүсэд 2293 газар хөдлөлт болсон аж.
Үүнд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүсэд магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 27 удаа болсон. Үүний 16 нь  баруун бүс нутагт тохиолджээ.
Алтай сумаас урд зүгт 78 км зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов
Одоогийн байдлаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газар хөдлөлт нэг удаа бүртгэгдсэн байна. Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Алтай сумаас урд зүгт 78 км зайд орон нутгийн 09 цаг 39 минутад Рихтерийн шаталбараар магнитуд нь 3.9-тэй тэнцэх хэмжээний хүчтэй газар хөдлөлт болжээ.   
Хилийн ойролцоох цэргийн заставтай холбогдоход газар хөдлөлтийн чичирхийлэл сайн ажиглагдаагүй, хохирсон зүйл байхгүй гэх мэдээлэл өгсөн гэж албаны эх сурвалж онцоллоо.  
Он гарснаас хойш Ховд аймгийн зарим сум болон аймгийн төвд мэдрэгдсэн хамгийн хүчтэй хөдлөлт нь 2020 оны гуравдугаар сарын 20-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урагшаа 30 км зайд Рихтерийн шаталбараар магнитуд нь 5.8-тэй тэнцэх хэмжээний болсон.  
Энэхүү хөдлөлтийн голомт нь Ховд  аймгийн төвөөс 275, Мөст сумаас 115, Цэцэг сумаас 85, Дарви сумаас 100, Булган сумаас 200 км зайд болсон юм.
Ховд аймгийн өмнөд болон баруун хэсгийн сумд болон аймгийн төвд 4-5 баллаар мэдрэгдсэн. Одоогийн байдлаар энэ хүчтэй газар хөдлөлтийн голомтод болж байгаа давтан хөдлөлт 950 гаруй болсон байгаа. Үүнд мэдрэгдэм хүчтэй буюу Ml>3.5-аас дээш хүчтэй газар хөдлөлт  8 удаа болсонаж.
Энэ хүчтэй газар хөдлөлт болсон голомт орчимд нүүдлийн станц шинээр суурилуулж, судалгаа хийж байна гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас мэдээллээ.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn