Ховд, Хөвсгөл аймгийн нуурт хөвдөг зогсоол байршуулжээ
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас гол мөрөн, нуур бүхий аймгуудад усан замын тээврийн хяналтын пост, хөвдөг зогсоол байгуулах ажлын хүрээнд Архангай аймгийн Өгийнуурт зөөврийн хяналтын сууцыг байгуулжээ.
Мөн Ховд аймгийн Хар ус нуур, Хөвсгөл аймагт хөвдөг зогсоол байршуулсан байна. Цаашид бусад гол мөрөн, нууртай аймгуудад усан замын тээврийн хяналтын пост байгуулна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.