Нийт нутгийн 70 орчим хувьд зуншлага сайн байна гэж Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ

Улсын хэмжээнд зуншлагын байдал долдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд буюу Орхон, Дархан-Уул, Төв, Сүхбаатарын нийт, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим нутгаар сайн байна.
Харин 10 орчим хувьд буюу Дорноговийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт дунд байна гэж Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.