Унгар улсын сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна

471
Коронавируст халдварын тархалтыг сааруулах зорилгоор Унгар Улсын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 16-нд онцгой байдал зарласан. Үүнтэй холбогдуулан аливаа байгууламжид 100, гудамжинд 500-гаас дээш хүн цуглахыг хориглосон бөгөөд бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, боломжтой газруудад сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Өнөөдрийн байдлаар Унгар улсын бүх их, дээд сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ зааж байна. Түүнчлэн дунд болон бага сургуулиуд цахим сүлжээ болон видео бичлэгээр хичээллэж байна. Сургалт цахим хэлбэрт шилжсэнтэй холбоотой олон хүүхэдтэй айл нэг зэрэг хүүхдүүдийн хичээл хийлгэх, интернет холболтгүй зэрэг хүндрэл үүсгэж байгаа талаар багш, мэргэжилтэн, эцэг эхчүүд мэдээлжээ.
Алсалсан хөдөө, орон нутаг цахилгаангүй, интернэтгүйн улмаас ЕБС-ийн сурагчдын 20 хувь нь цахим сургалтад хамрагдаж чадахгүй байна гэсэн судалгаа гарчээ. Ерөнхий боловсролын сургуулиуд гол төлөв Microsoft Teams, Google Classroom, Zoom, Hangouts, Messenger, Quizlet, Discord, Edmodo зэрэг үнэ төлбөргүй платфорум ашиглаж байгаа талаар Унгар дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлэв.

Ж.Болорскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn