“Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн зарцуулалт асуудалтай юу

37

Ховд аймгийн Булган сумын иргэн В.Чойжав “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн сэжиг бүхий зарцуулалтад болон түүнд үнэн зөв шалгалт хийх ёстой талаар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ.
Иргэн В.Чойжав одоогоос сар гаруйн өмнө олон нийтэд нээлттэй, “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн зарцуулалтыг мэдээлэлдэг “ОНХС” аппликейшнээс өөрийн сумын мэдээллийг харсан байна. Ингэхэд Ховд аймгийн Булган сумын “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн данснаас 20 сая болон түүнээс доош мөнгөн дүнгээр сэжиг бүхий шилжүүлэг хийгдсэн ажээ. Мөн  мөнгөн дүн 20 саяас дээш тохиолдолд тендер зарлах ёстой байдаг тул түүнээс доош бүхэл дүнгээр шилжүүлсэн байна  гэж үзэж байгаа юм. Санхүүжилт олгосон ажил нь тус суманд гүйцэтгэгдэж байгаагүйгээс гадна зарим байгуулга, хувь хүн өөрийн дансанд тийм мөнгөн дүн орсныг мэдээгүй хэмээлээ. Жишээлбэл, онцгой байдлын хэлтэс инженерийн шугам холболт, соёлын ордны инженерийн шугам холболт, нэгдсэн эмнэлгийн инженерийн шугам холболт, талбай бетондох тохижуулах Бүрэнхайрхан багт зэрэг төсөлд тус тус 20 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. В.Чойжав “Манай сум шиг дэд бүтэц хөгжөөгүй орон нутагт ийм ажлууд хэрэгжээгүй” гэдгийг дурдсан юм. Мөн зургаан багт тус тус 20 саяын нийт 120 сая төгрөгийн хог ачих төслийн санхүүжилт олгосон байна. Энэ мэт санхүүжилтийн зарим нь засаг даргын жолооч, тамгын газрын хамгаалагч зэрэг хүний дансаар дамжсан хэмээв.
Энэ асуудалд зохих байгууллага хяналт шалгалт хийж, Авлигатай тэмцэх газар үнэн зөв хандахыг шаардаж байгаа ажээ. Мөн зөвхөн Булган сумаар тогтохгүй бусад сумд ийм асуудал байхыг үгүйсгэхгүй тул шалгаж үзэхийг уриалж байгаагаа мэдэгдлээ.
Эх сурвалж: www.zms.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn