Ховд аймгийн нутагт байгаа нийт хачигны 90 хувь нь өвчлөлтэй

Тухайлбал, өнгөрсөн 2018 онд 598 хачиг цуглуулж шинжилгээ хийхэд 596 нь халдварын өвчлөлтэй гэсэн хариу гарсан байна. Мөн өнгөрсөн онд Цэцэг сумын Хүрэн толгой гэх газарт хачигт халдварын байгалийн шинэ голомт нээгдсэн болохыг мэргэжилтнүүд ярьж байлаа. Иргэн хачигт хазуулсан тохиолдолд биенд тууралт гарах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн хачигт хазуулсан бол шууд авч хаяхгүйгээр мэргэжлийн байгууллагад хандан авахуулах, үзлэг шинжилгээ өгч байхыг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулав. Ховд аймагт хачигт риккетсиоз, хачигт боррелиоз гэх хоёр төрлийн халдварт өвчин бүртгэгдэж байв.
Н.Лхагва