Хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээг Ховд, Баян-Өлгий аймагт хийжээ
“Төслийн хүрээнд манай сумын зудад нэрвэгдсэн 15 малчин өрхийг сонгон, айл нэг бүрээр орж үнэлгээ хийсэн. Тэр айлууд бол хүүхэд хамгааллын эрсдэлтэй хэмээн бидний таамагласан айлууд. Үнэлгээний явцад миний анзаарсан зүйл бол эдгээр айл эрсдэлтэй гээд бид үнэлгээ хийж байгаа. Гэтэл эрсдэлтэй гэгдээгүй бусад малчин өрхөд ямар асуудал гарч, хүүхэд хохирч байгааг бид мэдэхгүй. Хүнийг хараад дүгнэхэд бэрх. Тиймээс болж өгвөл бүх малчдын гэрээр явж, хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгтэй гэдгийг мэдсэн” хэмээн Ховд аймгийн Мянгад сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн, хүүхэд хамгааллын хамтарсан багийн кейс менежер Д.Батцацрал ярьсан юм.
Пипл ин Нийд (ПИН) олон улсын төрийн бус байгууллагаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны голлох санхүүжилтээр өнгөрсөн өвлийн зудад нэрвэгдсэн, алслагдсан аймгийн малчин өрхүүд, тэдний хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын зарим хэрэгцээг хангах зорилго бүхий “REACH” гамшгийн дараах нөхөн сэргээх тусламжийн төслийг 2024 онд Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжүүллээ.
Хүүхэд хамгааллын үнэлгээнд хамрагдсан 270 малчин өрх тус бүрд нэг удаагийн тусламж болгон 660,000 төгрөг олгосон юм. Энэхүү мөнгөн тусламжийг малчид хүүхдүүдийнхээ сургууль, хичээлийн бэлтгэл хийхэд голлон зарцуулсан нь судалгаагаар ил болсон.Уг төслийн нэг чухал хэсэг нь, магадгүй ижил төстэй бусад төсөл, хөтөлбөрөөс ялгаатай нь 270 малчны гэрээр нэг бүрчлэн очиж, хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх ажил байсан билээ. Учир нь зудын үед малчин эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал багасаж, хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүй үлдээх, цаг агаарын хүнд нөхцөлд хүүхдээ малд явуулах, туслалцааг нь авахын тулд хичээлийг нь таслуулах үзэгдэл нэмэгддэг. Түүнчлэн малаа алдаж, сэтгэл санаагаар унасан малчин эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ уур бухимдлаа гаргах зэргээр сэтгэл зүйн шинжтэй эрсдэл хүүхдэд тулгарах хандлагатай байдаг. Зуд гэлтгүй жирийн үед ч малчдын гэрээр очиж, нийгмийн суурь үйлчилгээ, түүн дотор хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нь тэр бүр хийгээд байдаг ажил биш. Тиймээс энэхүү үнэлгээг төслийн нэг гол хэсэг болгон сонгосон билээ. Уг үнэлгээнд 794 малчин эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд хамрагдаж, илэрсэн эрсдэлийг бууруулах, арилгах зөвлөгөөг тус аймгуудын хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдээс авчээ.
“6-р сард аймгийн төвд болсон “Хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй” сургалтад сууж, хийх ажлынхаа талаар чиглэл аваад, тэр сарынхаа сүүлээр малчин өрхүүдээр явж үнэлгээ хийсэн. Өмнө нь янз бүрийн ажлаар малчин өрхүүдээр явж байсан. Гэхдээ сургалтад суугаад, тэгээд үнэлгээ хийхээр хандлага өөрчлөгдөж, одоо малчин айлуудаар орохдоо гэр орны нөхцөл байдал ямар байна, хүүхэд нь ямар байна, хүүхдэд эрсдэлтэй зүйл байна уу, эцэг, эх нь хүүхэдтэйгээ яаж харилцаж байна гээд өөрийн эрхгүй ажиглаж хардаг болчихсон” гэж Ховд аймгийн Цэцэг сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүн Б.Бат-Эрдэнэ 2024 оны 10-р сард бидэнд ярьсан юм. Төслийн хүрээнд хийсэн хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ нь зөвхөн малчин эцэг, эх, асран хамгаалагч, хүүхдэд төдийгүй сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд хандлагын өөрчлөлт авчирсныг энэхүү яриа гэрчилж байна.
“Залхуу малчдыг ингэж тэтгээд, халамжийн бодлого явуулах ёстой юу...” гэсэн үзэл бодолтой хүмүүс бий. Бидний зорилго бол тэдгээр малчин өрхийг малаа бараад, сумын төв бараадсан ажилгүй, ядуу бүлгийн нэг хэсэг болгохыг хүсээгүй, тэр бүлэг рүү халтиран орохоос өмнө тусалж, амьдралаа хэвийн түвшинд авч явахад нь тэдэнд туслах“Би хүүхэд хамгааллын байгууллагад 19 жил ажиллаж байна, энэ хугацаанд хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх ажлаар малчин өрхүүдээр явж байгаагүй. Харин төслийн хүрээнд хийсэн энэ үнэлгээ анхных байсан. Өмнө нь хүчирхийллийн дуудлага, мэдээлэл ирвэл явж үнэлгээ хийж, хүүхдийг хамгаалах арга хэмжээ авдаг байсан. Гэхдээ энэ ажилд оролцсоны дараа хүчирхийллийн дуудлага, мэдээлэл ирээгүй ч малчин өрхөөр явж, эрсдэлийг илрүүлэх, илэрсэн эрсдэлийг бууруулах зөвлөгөө, мэдээлэл малчдад өгч байх хэрэгтэй юм байна гэж бодсон” хэмээн Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн учирлав. Хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээг малчин өрхөөр явж хийх, энэ нь эргээд хүүхдийг ямар ч төрлийн эрсдэл, зүй бус үйлдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой учраас эдгээр хүн энэхүү ажлын хэрэгцээ, ач холбогдлыг онцлоод байгааг үүнээс харж болохоор байна.
Хүүхэд хамгааллын үнэлгээнд хамрагдсан 270 малчин өрх тус бүрд нэг удаагийн тусламж болгон 660,000 төгрөг олгосон юм. Энэхүү мөнгөн тусламжийг малчид хүүхдүүдийнхээ сургууль, хичээлийн бэлтгэл хийхэд голлон зарцуулсан нь судалгаагаар ил болсон. Малчин өрхүүдийн хувьд хүүхдийн хичээл, сургуулийн бэлтгэлийг хангахад мөнгө мэдээж шаардагддаг, сургуулийн насны хүүхэд олон байх тусам энэ асуудал хүндрэх нь тодорхой. Дээрээс нь зудад малаа хорогдуулсан, эсвэл малаа амьд авч гарах гэж өр зээл тавьсан бол асуудал улам л хүндэрнэ. Тиймээс төслийн хүрээнд малчин өрхүүдэд өгсөн бэлэн мөнгөний тусламж нь зудаас үүдсэн санхүүгийн дарамтыг багасгахад чиглэснээр зогсохгүй, хүүхдийн сурч боловсрох хэрэгцээг тасралтгүй хангахад чухал нөлөөтэй байсан юм.
“Залхуу малчдыг ингэж тэтгээд, халамжийн бодлого явуулах ёстой юу...” гэсэн үзэл бодолтой хүмүүс бий. Бидний зорилго бол тэдгээр малчин өрхийг малаа бараад, сумын төв бараадсан ажилгүй, ядуу бүлгийн нэг хэсэг болгохыг хүсээгүй, тэр бүлэг рүү халтиран орохоос өмнө тусалж, амьдралаа хэвийн түвшинд авч явахад нь тэдэнд туслах. Тэгээд ч уур амьсгалын өөрчлөлтийн хор хохирлыг хамгийн түрүүнд амсаж байгаа хүмүүс бол яах аргагүй малчид учраас дасаж зохицох, цаашдынхаа гарцыг бодох завсарт нь ажил, амьдралд нь дэм болох нь хүний эрхэм ёс билээ.
© Пипл ин Нийд Монгол