Ховд аймгийн гурван сумд хөв цөөрөм байгуулжээ

Уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдолд дасан зохицох шийдлийн хүрээнд Ховд аймгийн гурван сумд шинэ хөв цөөрөм байгуулжээ. АДАПТ төслийн хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран дараах байршлуудад хөв цөөрөм шинээр ашиглалтад оров.
- Үенч сумын Улиаст багийн Арал,
- Чандмань сумын Талын булаг багийн Шандын булаг,
- Манхан сумын Ботгон багийн Хоолт гэх газар байгуулсан хөв цөөрөм нь гадаргын ус хуримтлуулах, бичил уур амьсгал бүрдүүлэх, малын усан хангамжийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Тухайлбал, Үенч сумын Аралд байгуулагдсан хөв нь толгойн барилга, 600 метр урт далд гүний хоолой, 1.5 км урт ил шуудуутайгаар төлөвлөгдөж, инженерийн цогц шийдэлтэйгээр хэрэгжжээ.
Цаашид эдгээр байгууламжийг орон нутгийн иргэд газар тариалан, бэлчээрийн усалгаанд ашиглах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, татмын ойжуулалт хийх зэрэгт ашиглах боломжтой аж.