Нас гүйцсэн эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 280 мянган төгрөг байна

0

Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны 11 дүгээр сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад,
  • соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 54.6 мянган төгрөгөөр,
  • хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 166.8 мянган төгрөгөөр,
  • эр хонины үнэ 240.8 мянган төгрөг болж, 28.8 мянган төгрөгөөр,
  • эр ямааны үнэ 157.2 мянган төгрөг болж, 14.5 мянган төгрөгөөр
  • атны үнэ 1.5 сая төгрөг болж, 15.8мянган төгрөгөөр буурчээ.
2024 оны 11 дүгээр сард эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 280 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 190 мянган төгрөг байгаа юм.
Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2024 оны 11 дүгээр сард 3.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 мянган төгрөгөөр буурсан бол цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 105.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.0 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ 2024 оны 11 дүгээр сард Дундговь аймагт хамгийн өндөр буюу 120.0 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 90.0 мянган төгрөг байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn