"Баячууд"-ын халаасыг сэгсрэх БАЯЛГИЙН САНГИЙН ТЭМЦЭЛ УЛС ТӨРИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЭХ ВЭ
Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 мянган төгрөг бүхий хуримтлал үүссэн байв. Энэ нь Чингис хаан үндэсний баялгийн сан бий болсонтой холбоотой.
Харин энэ байдлыг Монголд мэдээлэх, олон нийтэд мэдэгдэх сонирхол нэг хэсэгт байхгүй байгааг өнгөрсөн өдрүүдэд болж буй үйл явдал харуулав. “...П.Цагааныг саатуулаагүй, Монголд ирчихсэн алхаж явна, эмчлүүлж байна” гэх зэргээр сошиалд сэвсэн. Харин нэг хэсэг нь “...П.Цагаан хаягдал шороог ашиглаж баялаг бүтээсэн. Монголд татвар хураамж төвлөрүүлсэн, олон зуун ажлын байр бий болгосон” гэж нүдэцгээж байна. П.Цагаан гуай энэ тухайгаа ярихаар хилийн чанадад хэвлэл дуудан учирласан яриа ч сошиалаар явлаа. Эндээс харахад, байдал эвгүйтсэнийг ҮАБЗ-ийн гишүүний зөвлөх байсан эрхэм аль эртээс гадарлаж, сумаа бэлдэж байжээ ч гэж уншигдахаар байгаа юм.
Хувийн мэдэлд байгаа стратегийн ордууд Цагаан суварга, Ухаа худаг гээд үргэлжилнэ. Дээр дурдсанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээртэй 34 хувийн хэлцэл явуулна гэж зарласан. Зөвхөн эхний жишээ, “Ачит ихт” дээр гэхэд ширүүн эхэлж байгаа “хэлцэл” дараагийн том ордууд дээр хэрхэн үргэлжлэх нь тун сонирхолтой юм. Засгийн газар Цагаан суваргын 34 хувийг авахын тулд МАК-ын эзэдтэй тулна гэсэн үг. “Ухаа худаг”-ийн 34 хувийг авахаар MCS-тай тулж таарна. Тавантолгойн баянбүрд гэгддэг Ухаа худагийг MCS шууд өгөх үү. Олон жил үүцэлсээр байгаа Цагаан суваргынхаа хаалгыг Н.Нямтайшир, Н.Номтойбаяр нар амархан нээх үү.