Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө эсрэг дөрөв дэх жагсаалын “гал”-ыг тавьсан уу?!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан тушаалд томилогдож байв. Түүнийг анх Ерөнхий сайдаар томилогдоход л “Томилолтын хугацаа нь зургаан сар” гэж ярьж байв.
Тэрээр “ЗГХЭГ-аас Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг явуулж байна. Төрийн эрх ашиг хохирвол эрх ашгийг хамгаалах хуулийн этгээд хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн. Үүний цаана төрийн өмч үргүй зарцуулагдаж, нийтийн эрх ашиг хохирсоор байна.
Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ. Тун удахгүй маш олон автомашинуудын жагсаал болно. үүнд олон нийт бүү автаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш түүнийг эсэргүүцсэн дөрөв дэх жагсаал удахгүй болж магадгүй. Яагаад гэхээр ХЗДХ-ийн сайд ийн яриад байгаа “Хөрөнгө хураах хууль”-тай холбоотой аж. Тэр нь хууль бус буюу авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хураах агуулгатай хууль юм.
Жагсаалаас гадна шүүх байгууллагын удирдлагын түвшинд Л.Оюун-Эрдэнийг огцруулах талаар яригдаж байв. Яригдах ч гэж дээ, оролдлого гарч байлаа. ШЕЗ-ийн гишүүд 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд тавих эсэхийг хэлэлцсэн байдаг.