Э.Цэндбаатарын дараагийн өрсөлдөгч тодров

12

Эх орондоо аваргын бүсийн төлөөх тулаан хийж, WBA холбооны Төв Азийн аварга болсон Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх тавдугаар сард ээлжит тулаанаа хийхээр төлөвлөж байгаагаа ярьсан билээ.
АНУ-ын Лос-Анжелес хотод түүнтэй өрсөлдөх тулаанчаар Жордан Уайт тодорчээ.
1997 онд төрсөн америк эр 2015 оноос мэргэжлийн боксын замналаа эхлүүлсэн. Тэрбээр нийт 19 тулааныхаа 18-д нь ялалт байгуулжээ. Чингэхдээ 11 удаа өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө хүнд цохилтоор буулган авч байв.
Ж.Уайт 2017 оны тавдугаар сард Адам Лопезд ялагдсанаас хойш тулаанд хожигдож үзээгүй байна. 2022 онд Дэррик Мөррэйг ялснаар WBC холбооны Америкийн аварга, 2023 оны наймдугаар сард Эридсон Гарсиаг буулган авснаар Хойд Америк тивийн аваргаар тодорсон юм. 
BoxRec-ээс гаргасан чансаагаар Жордан Уайт жиндээ дэлхийд 20, АНУ-даа зургадугаарт бичигдэж байгаа бол манай тамирчин Э.Цэндбаатар 26 дугаарт жагсаж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn