Боксчин Б.Буяндалайд хүндэтгэл илэрхийллээ
Ази тивийн аварга шалгаруулах Боксын тэмцээнд амжилттай оролцсон, Ховд аймгийн харьяат, залуутамирчин Б.Буяндалайд хүндэтгэл үзүүллээ.
Тодруулбал,13 насандаа Ховд аймгийн “Болор бээлий” клубт элсэж, боксын спортын тамирчин болох гараагаа эхэлсэн Б.Буяндалай нь Узбекстан улсын Ташкент хотноо энэ оны нэгдүгээр сарын 20-30-ны өдөр зохион байгуулсан U-22 Ази тивийн аварга шалгаруулах Боксын тэмцээний 60 кг жинд оролцож, хүрэл медаль хүртсэн байна.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн удирдлагууд өнөөдөр тамирчин Б.Буяндалай, дасгалжуулагч багш А.Магсаржав нарыг хүлээн авч уулзжээ.
Тамирчин Б.Буяндалай өмнө нь улс, ази тив, олон улсын аварга шалгаруулах тэмцээндхэд хэдэн удааамжилт үзүүлж байсан.
Иймээс залуу тамирчин Б.Буяндалайд "Спортын аварга" дэд хөтөлбөрөөс 5.0 сая төгрөг, дасгалжуулагч багшид 2.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр "батламж" гардууллаа.
Б.Буяндалай нь 2017 онд Ховд аймгийн Жаргалант сумын III сургууль, 2021 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Боксын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна.