С.Бямбацогт: И-спортыг Засгийн газар бодлогоор дэмжих ёстой

26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлэт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Хуулийн төслийн агуулга нь төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох тухай юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "И-спортоор Монголын хүүхэд залуучууд дэлхийд алдартай болсон. Дэлхийд гурав, дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх баг тамирчидтай болсон. Ази тивдээ тэргүүлж байгаа. Энэ багуудыг дэмждэг компани нь цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг. Монгол залуучууд маань тодорхой хэмжээний дэмжлэг авч хичээсний үр дүнд дэлхийд тэргүүлдэг боллоо. Залуучуудынхаа энэ хүрсэн түвшинг унагаамааргүй байна. Засгийн газар бодлогоор дэмжих хэрэгтэй" гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn