Согтуурал шалгах багаж хүлээлгэн өгчээ

483
Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт согтуурал шалгах багаж хүлээлгэн өгөв. Замын цагдаа нар тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй тохиолдолд зориулалтын драгер буюу согтуурал шалгах тандагч багаж ашиглан тогтоодог аж. Тиймээс замын цагдаагийн тасгийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх техник хэрэгсэл, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийт найман ширхэг согтуурал шалгах багаж олгож байгаа гэнэ. Аймгийн удирдлагууд тус багажийг энэ сарын 15-ны өдөр Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн гэж албаны эх сурвалж мэдээллээ.  Тус багаж нь жолоочийн амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг 2-3 секундын дотор улаан, ногоон гэрлээр үзүүлдэг аж. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn