Ховдод төл бойжилт 99.2 хувьтай байна

453

Ховд аймгийн хэмжээнд мал төллөлт 78 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, энэ онд аймгийн хэмжээнд 1 сая 364 мянга 922 хээлтэгч мал төллөнө. Дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 1 сая 61 мянга 709 мал төллөжээ. Үүнд: ингэ 2367, гүү 5635, үнээ 18689, хонь 429831, ямаа 605187 байна.  
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 1 сая 54 мянга 476 төл бойжиж байна. Тодруулбал, 2273 ботго, 5533 унага, 18330 тугал, 426810 хурга, 601530 ишиг бойжиж буй. Төл бойжилт дунджаар 99.2 хувьтай байгаа бол 8215 төл мал хорогдсон гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn