Ховд аймаг жилд дунджаар 650 тн ноолуур бэлтгэдэг

517
Ховд аймгийн 17 сумын хэмжээнд 7 мянга гаруй малчин өрх бий. Тус аймаг жилд дунджаар 650 тн ноолуур бэлтгэдэг аж. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд нэг килограмм ноолуурыг 75 мянган төгрөгийн үнэ ханшнаас буулгахгүй авахаар төлөвлөж байна гэж ХХААГ-аас мэдээллээ. Гэхдээ одоогийн байдлаар аймгийн төвийн захууд дээр ноолуур 30-40 мянган төгрөгийн үнэтэй байна. Малчид одоогоор ямаагаа самнаж эхлээгүй, ноолуур хараахан гараагүй байгаа гэнэ.  
Орон нутгийн малчид ихэвчлэн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс хойш ямаагаа самнах ба зах зээлд борлуулдаг.
Одоогийн байдлаар орон нутагт хэдэн аж ахуй нэгж, үйлдвэрлэгч байгууллага ноолуур авахаар бэлтгэж байгаа нь тодорхойгүй байна. Цаашид үндэсний үйлдвэрүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сум бүрт томилогдоно. Улмаар холбогдох байгууллага, хөдөө аж ахуйн тасаг нэгжүүдтэй хамтран ажиллаж, ноолуур худалдан авах, борлуулах үйл ажиллагаа зохион байгуулах юм.    

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn