Чандмань сумын хоёр багийн эмчид мотоцикл гардуулав

570

Ховд аймагт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар багийн эмч нарыг унаажуулах ажил үе шаттай хэрэгжиж байна. Энэ удаа Чандмань сумын Талын булаг, Урд гол багийн эмч нарт мотоцикл олгожээ. Ингэснээр Чандмань сумын бүх багийн эмч нар унаатай болж байна. Цаашид хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэж байна гэж албаны эх сурвалж онцоллоо. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын төлөөлөгч Н.Батцагаан, Т.Баатарзориг нар Чандмань суманд ажиллах үеэрээ тус мотоциклийг багийн эмч нарт гардуулан өгчээ.   

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn