Улсын аварга тариаланч А.Авдал 20 гаруй га талбайд тариалалт хийдэг

266

Ховд аймгаас шалгарсан Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг энэ сарын 2-ны өдрөөс эхлэн гардуулж байна. Өнгөрсөн 2021 онд Ховд аймагт шинээр Монгол Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин 5, Улсын аварга тариаланчаар 3 хүн тодорчээ.
Тэдний нэг бол Мянгад сумын уугуул А.Авдал юм. Тэрбээр газар тариалангийн салбарт тасралтгүй 45 жил ажиллажээ. Энэ хугацаанд ажлын арга барил туршлагаа хүүхдүүд болон залууст зааж сургасаар ирсэн байна. Шавь нар дундаас нь "Сумын тэргүүний тариаланч" гурав, "Аймгийн тэргүүний тариаланч" хоёр төржээ. 
А.Авдал гуай нь хүүхдийнхээ хамт нийт 20 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо, нарийн ногоо тарьж байна. Түүний хөдөлмөр зүтгэл, амжилтыг үнэлж өмнөх жилүүдэд сум, аймгийн тэргүүний тариаланчаар тодруулж байв. 
Улсын аварга тариаланчаар шалгарсан А.Авдалын аваргын цом, өргөмжлөл, тууз, энгэрийн тэмдгийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, аймгийн засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгчээ.
Улмаар газар тариалангийн салбарт амжилт гарган, бусдыгаа манлайлан ажиллаж байгаа А.Авдал болон эхнэр Б.Сахи нарт баяр хүргэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn