102 иргэнд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ

623

Хууль зүйн туслалцааны төвийн Ховд аймаг дахь салбар 1914 онд байгуулагдсан. “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-д заасны дагуу улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, хууль зүйн зөвлөгөө /биечлэн, утсаар/ өгөх бөгөөд хууль сурталчлах үйл ажиллагаанд оролцож буй.
Төлбөрийн чадваргүй яллагдагч гэдэгт...
-Үндэсний статистикийн хороо, Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн
-Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон хүн
-Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд тус тус хамаарна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох асуудалд зөвлөгөө, туслалцаа үзүүлж байна
Хууль зүйн туслацааны төвийн Ховд аймаг дахь салбар нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох асуудлын чиглэлээр сүүлийн 3 жилийн хугацаанд төлбөрийн чадваргүй 102 иргэнд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ. Мөн 512 иргэнд хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч, 15 удаа сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулсан аж.
Мөн иргэдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангах зорилгоор орон нутгийн төсөв, “Хөшөөт хөгжил сан”-гийн 20.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгээр Хууль зүйн туслалцааны төвийн Ховд аймаг дахь салбарын ажлын байрны асуудлыг шийдвэрлэж, засвар хийжээ. Түүнчлэн ширээ сандал, техник хэрэгслийг шинэчлэн ашиглалтад оруулахад бэлэн болгосон байна. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn