ДЭМБ: Хятад коронавирусний үүслийг мөрдөн шалгахыг зөвшөөрөөгүй

396
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчид коронавирусний халдварт өвчин анх хаанаас тархаж эхэлснийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцох хүсэлтээ илгээсэн хэдий ч Хятадаас энэ ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн урилга хүлээн аваагүй гэж БНХАУ дахь ДЭМБ-ын төлөөлөгч Гауден Галеа мэдэгджээ. “Хятад улс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэдий ч бид үүнд уригдсангүй. ДЭМБ БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хороонд болон эрх баригчдад хүсэлт илгээж байгаа. Вирусний гарал үүслийг олж тодорхойлох нь чухал бөгөөд хүн, амьтны харилцан үйлчлэлийг судлах нь чухал юм. Вирус дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд бид аль болох ихийг мэдэх хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна. ДЭМБ-ын мэдээллээс үзвэл, энэ вирус нь амьтны гаралтай аж. Төв байранд байдаг шинжээчид мөн Ухань хотын лабораторид нэвтрэх боломжгүй байгааг Галеа цохон тэмдэглэжээ. 

Э.Аянзаяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn