Иргэн С.Балданпүрэвийнх гурван ихэр хүүгээр бүл нэмэв

430

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Балданпүрэвийн гэр бүл 3 ихэр хүүтэй болсон байна.
Тодруулбал, ихрүүд өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Улаанбаатар хотын цагаар өглөөний 10:30 цагт төржээ. Ихрүүд 1кг 700 гр болон 1кг 800гр, 2кг жинтэй төрж, одоогоор эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Иргэн С.Балданпүрэв нь эхнэр Э.Содномбаярын хамт “Мөст цэвэрлэг булаг” ХХК-д ажилладаг. Эднийх өмнө нь 4-16 насны 4 хүүхэдтэй бөгөөд өнөөдөр ийнхүү 3 ихэр хүүгээр бүл нэмж өнөр болж байна. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn