Шинэ худаг ашиглалтад орсноор 36-40 малчин өрхийн усан хангамж сайжирна

471
Ховд аймгийн Цэцэг сумын Баяновоо багийн Шахайтын үзүүр гэх газарт улсын төсвийн 65.0 сая төгрөгийн санхүүжилтээр шинэ худаг гаргаж ашиглалтад оруулжээ.
Шинээр гаргасан инженерийн хийцтэй худгийг “Гранд электро техноком” ХХК-ийн ажилтнууд гүйцэтгэсэн байна. Аймгийн ХХААГ-ын дарга Б.Бямбажаваар ахлуулсан ажлын хэсэг худгийн гүйцэтгэлтэй танилцаж, Цэцэг сумын ЗДТГ-т хүлээлгэн өгчээ.
Худгийн цооног, өрөмдлөгийн ажлыг технологи, гормын дагуу хийж, барилгыг сендвичээр барьсан бөгөөд дотор талд нь стандартын дагуу ус нөөцлөх чайныг листэн төмрөөр гагнаж суурилуулжээ. 
Онгоцны урт 10 метр. 300мм-ийн хагас цилиндр ган яндангаар хийж, амсрыг нь 15мм-ийн бөөрөнхий төмрөөр эмжиж өгсөн аж. Мөн онгоцыг 2-4мм-ээс илүүгүй налуутайгаар газрын түвшинд хүргэж суурилуулан, мал услах талбайг 0.6 метрээс багагүй өргөнтэй хийсэн гэнэ.
Ийнхүү шинээр гаргасан инженерийн хийцтэй худаг нь хөдөөгийн сум, багийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах боломжтой гэж албаныхан үзэв.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлын үр дүнд 36-40 малчин өрхийн 180 гаруй хүн ам, 22500 гаруй малын усан хангамж сайжрах давуу талтай. Мөн усан хангамж дутагдалтайн улмаас ашиглахгүй байсан 15-20 мянган га бэлчээрийг ашиглах боломж бүрдсэн гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn