Ургамлын дундаж өндөр 1-2 см байна

505

Ховд аймгийн нийт сумын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал буюу хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр 1-2 см, ургалтын байдал ихэнх нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Сүүлийн үед хөрсний чийг бага, халуун хуурай салхитай, хөрсөн дээр 40 градусаас дээш хэмтэй олон хоног үргэлжилсэн. Энэ нь ургамлын ургалтад таагүй нөлөөлж, ургалт удаашралтай байна. Түүнчлэн Манхан, Мөнххайрхан, Мөст, Дуут, Цэцэг сумын нутгаар ургамал цухуйгаагүй байгаа аж. Нийт нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж 15-38 хувь, хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Тиймээс нийт  иргэд гал түймрийн аюулаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөв. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn