Давхардсан тоогоор 2220 сурагч давтлага хичээлд хамрагдаж байна

650

Ховд аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуулийн 12 дугаар ангийг 906 сурагч төгсөнө. Үүнээс 776 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Үүнээс 740 сурагч ЭЕШ-д бэлтгэх давтлагад хамрагдах тухай хүсэлтийг мэргэжлийн байгууллагуудад ирүүлсэн байна. Ингэснээр 168 анги танхим бэлтгэж, 285 мэргэжлийн багш давхардсан тоогоор 2220 сурагчид давтлага хичээл зааж байгаа аж.
ЭЕШ-д бэлтгэх давтлагын үйл ажиллагаанд Ховд аймгийн МХГ-аас хяналт тавин ажиллаж байна. Улмаар шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, давтлага зохион байгуулахад мөрдөх зарчмыг боловсруулан хүргүүлжээ. Багш болон сурагчид амны хаалт зүүх, халуун хэмжих, ангид 2 метрийн зайтай суух, гар ариутгах, агаар сэлгэлт хийх зэргийг тогтмол гүйцэтгэж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.   

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn