Аймгийн төвийн сургуулиудын ширээ, сандлын 80 орчим хувийг шинэчлэв

482
 
Ховд аймгийн Засаг даргын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор ширээ, сандал шинэчлэх ажил хийж буй.

Энэ хүрээнд 2019 онд аймгийн төв болон хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургуулийн 450 орчим ширээ, сандлыг шинэчилж хүлээлгэн өгсөн. Мөн 2020 оны 01 дүгээр сард Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 23 ангийн 300 орчим ширээ, сандлыг шинэчилж, сургуулийн захирал, нярав нарт хүлээлгэн өгчээ. 
Тэгвэл хоёрдугаар сарын 12-ны өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын 5 сургууль тус бүрт хоёр ангийн ширээ, сандал буюу нийт 150 ширээ, 300 сандлыг хүлээлгэн өгөв. Ийнхүү аймгийн төв буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын зайлшгүй шинэчлэх шаардлагатай ширээ, сандлын 80 орчим хувийг шинэчилсэн гэж албаныхан онцлон хэллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn