Сонгуулийн сурталчилгааг ажихуй...

425
Сонгуулийн сурталчилгаа эхлээд талдаа орох дѳхѳж байна. Сонгуулийн сурталчилгаанд “Хѳлтэй нь хѳлхиж, хѳлгүй нь мѳлхѳж”, бараг ихэнх байгууллагуудын ажил нь зогсож, тѳлѳвлѳсѳн ажлуудаа “Сонгуулийн дараа” хэмээн хойшлуулан хүлээдэг орон бол миний Монгол.
Цѳѳхүүлээ болохоор сонгуульд нэр дэвшигчдийн ихэнхийг нь таньдаг бѳгѳѳд тэр хүний намтар түүхээс эхлүүлээд амьдралынх нь хэмнэл хийгээд адал паянг ам дамжуулан хүүрнэх аж. Нэр дэвшигчийг сайллаа ч мууллаа ч “мѳнгѳ хийдэг” алтан үе нь болохоор худал үнэн, зусардалт үзэн ядалтын хязгаар дунд савлаж амьдарцгаана. Энэ савалгаан дунд хүний мѳн чанар нь нүцган шалднаараа тодорч үзэгдэнэ.
Монголын минь сонирхолтой амьдрал. Нэр дэвшигчдийн сурталчилгааг ажваас:
1.Ѳнгѳрсѳн хугацаанд юу ч хийгээгүй, юу ч хийж чадахгүй хүмүүс ХУДЛАА ЯРЬЦГААНА. “Юу ч гэж ярьсан олон нийт итгэнэ, тэгээд мартана”  хэмээн тооцоолж буй тэдэнд сонгуульд гарч байвал бусад нь “түй” ч хамаагүй.
2.Oлны танил бус, эсвэл олонд муугаар танигдсан хүмүүс бусдын анхаарлыг татах гэж ЭЛДВЭЭР ЖҮЖИГЛЭЦГЭЭНЭ. Хүмүүс тэднийг харж шоолон баясацгааж, шүүмжлэн зугаацна. Ѳѳрийгѳѳ тэднээс “илүү” гэх харьцуулалт сэтгэлийг нь тайвшруулах аж.
3.Улстѳргүйгээр амьдарч чадахаа больсон “Хуучин бууны хэмхэрхий”-нүүд дахин сонгогдох гэж УЛАЙРАН ТЭЧЪЯАДНА. Олон олон хууль бус гэмт хэргүүдээ хамгаалуулах гэж, дахин үйлдэх гэж, нарсанд бус наранд амьдрах гэж тэд улайран зүтгэж байна.
4.Ѳѳрийн хэм хэмжээгээ мэдэхгүй, УИХ-ын гишүүн болоод юу хийх үүрэгтэйгээ ойлгоогүй, “Тэр гишүүн болж байхад би тэрнээс юугаараа дутуу юм” хэмээн БАРЬЦАЖ НЭР ДЭВШИЖ буй хүмүүс цѳѳнгүй. “Аз хүү байвал ёоз хүүгээр цохино” гэдэгчлэн барахгүй бол наймаа хэлэлцэх санаа ч тэдэнд бий.
5.“Aмьдарч буй нийгэм маань болохгүй байнаа. Ѳѳрчлѳхѳд миний оролцоо хэрэгтэй байна” хэмээн СЭТГЭЛ ИТГЭЛЭЭРЭЭ зүтгэж байгаа залуус цѳѳнгүй байна. “Мѳнгѳѳр зоддог” энэ тогтолцоо тэдэнд амаргүй байгаа ч сонгуулийн шинэ жишиг тогтоох гэж хичээцгээж байна.
Энд тэндгүй хѳглѳрсѳн нэр дэвшигчдийн зургууд, айлуудын хаалганд хавчуулагдан хогийн саванд хаягдаж буй сурталчилгааны материалууд, гудамжинд цуурайтах чанга яригчид, хүн хүнийг царайчлан уулзалтанд урих залуус, гэнэт гэгээрэлд хүрсэн хувилгаан мэт хүн хүний гарыг илбэн сайхан амлалт урсгах нэр дэвшигчид дунд бидний амьдрал үргэлжилсээр.
Сүржин уриа, хоосон магтаал, нэр дэвшигчдийг сонжих сонжоо, сонголтоороо талцан муудалцах иргэд, гундуу амьдрал, тоосонд дунд сарних итгэл найдвар дунд бид хѳглѳрѳн амьдарсаар. Гараанаас эргэсэн морьд ган туурайгаараа газар цавчлан барианд ороход баярлан огших мэт, сонгуулийн тѳгсгѳлийг сэтгэл догдлон бас хямран хүлээсээр.
ХЭНИЙГ СОНГОХ ВЭ? ГЭЖ ҮҮ
-Хуульч, эдийн засагч, эрх зүйн мэдлэг мэргэжилтэй зѳв санаа бодол, ёс зүйтэй олон залуус нэр дэвшжээ. Тэднээс сонговол сайн сан.
-Mиний хувьд нам гэхээсээ хувь хүний мѳн чанар талаас нь харж байгаа. Хэрвээ зорилго нь зѳв бол, тэд шийдвэр гаргах түвшинд нэгдэж чадах байх.
-Санал хураалтад залуус олноор оролцож залуу хүнээ сонговол ѳѳрчлѳлтийн эхлэл тавигдах байх хэмээн найдаж байна.
“Үндсэн хууль”-д заасан сонгогдох эрхээ эдлэн нэр дэвшсэн хүмүүсээ дэмжин сонгох эрхээ эдлэх бидний цаг ойртсоор. Нэр дэвшигчид таалагдахгүй байлаа ч тэднийг гутаан доромжлолгүй, санал нийлэхгүй байлаа ч бие биентэйгээ дайсагналгүй сонголтоо хийх сэн. “Наадмын маргааш намар” гэдэгчлэн сонгуулийн дараа ч бидний амьдрал үргэлжилсээр байх болно. “Баярласан ч бархирсан ч” сонголтынхоо сайн муу ур дагаврыг бид ирэх 4 жилд үүрэх л болно. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ. 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn