Зургаан нэр дэвшигчийг улстөрийн зорилгоор хорьж, сонгуулийн хар түүх бүтээв

347
Сонгууль болоход ЗУРГАА, сонгуулийн сурталчилгаа дуусахад ердөө ДӨРӨВХӨН хоног үлдээд байна. Гэтэл өнөөдөр /2020.06.18/ нэр дэвшигчдийг СЕХ-ний зөвшөөрөлгүйгээр хорих ээлжит шийдвэрийг шүүхийн байгууллагаас гаргалаа.
Тодруулбал, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэр дэвшигч С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг дараагийн шүүх хурал хүртэл буюу зургадугаар сарын 22-ныг хүртэл цагдан хорихоор шийдвэрлэв. Зургадугаар сарын 15-нд болсон шүүх хуралдаанаар С.Баярт ТАВАН тэрбум, С.Баярцогтод АРВАН тэрбум, Да.Ганболдод АРВАН тэрбум, Б.Бямбасайхан ХОЁР тэрбум төгрөгийг барьцаанд байршуулах шийдвэрийг биелүүлээгүй хэмээн үзсэн юм. Тэднийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруугаж яллагдагчаар татан шалгаж байгаа.
Тавдугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан. Түүний хувьд нэр дэвшигчдийн үнэмлэхээ гардаж авахаасаа урд цагдан хоригдсон бөгөөд шүүх СЕХ-ноос зөвшөөрөл авах шаардлага үүсээгүй байсан гэсэн үг.
Зургадугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг гэм буруугийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Түүнд мөн л эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэх заалтаар яллах дүгнэлт үйлдсэн. Тэрбээр нэр дэвшигчийн үнэмлэхээ гарда аваад Сэлэнгэ аймагт сурталчилгаагаа хийж явсан билээ.
Зургадугаар сарын 17-ны өдөр УИХ-ын 28-р тойрогт Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшиж буй Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.
Ингэснээр дээрх ЗУРГААН нэр дэвшигч нь шоронгоос сонгуулийн сурталчилгаагаа хийхээр болж байна. Хамгийн гол нь эл зургаан нэр дэвшигчийн ТАВ нь нэр дэвших үнэмлэхээ СЕХ-ноос гардаж аваад сурталчилгаагаа эхлүүлээд байсан ч, хорихдоо ийнхүү СЕХ-ноос зөвшөөрөл авсангүй. Нэг ёсондоо Ардчилсан Монгол Улс тоталитар дэглэмтэй болох замнал руу орох нь. Нэр дэвшигчдээ хорьж байгаад, хүссэнээрээ сонгуульддаг хөгжмийг захиалж суудаг, хувь хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж буй үйлдэл болж байгаа юм. Бөөн хар түүхтэй, түүхэнд байгаагүй хогийн сонгууль энэ удаагийнх болох нь.
Сонгуулийн тухай хуулийн 35.2 дугаар зүйл заалтийг шүүхийн байгууллага зөрчиж, нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон.
Сонгуулийн тухай хуулийн 35.2 Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:
  • 35.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих;
  • 35.2.2.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглосон заалт бий.
Өөрөөр хэлбэл УИХ-д нэр дэвшиж буй 606 хүнийг баривчлах, цагдан хорих шийдвэр гаргахдаа хууль, хүчнийхэн заавал СЕХ-ноос зөвшөөрөл авна. Эл заалтаар зургадугаар сарын 2-24-ны хооронд 606 нэр дэвшигч  халдашгүй эрхтэй байх юм.
Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа Ж.Эрдэнэбатыг хорьсон нь:
Монгол Улсын Их хурлын тухай хуулиар Ж.Эрдэнэбат Монгол Улсын Их хурлын гишүүн хэвээр байгаа. Түүний гишүүний бүрэн эрх хангагдаж байгаа. Улсын их хурлын гишүүний бүрэн эрхэд халдахдаа Прокурорын байгууллагаас хүсэлтээ эхлээд УИХ-д тавих ёстой. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийг нь Их хурал түдгэлзүүлж байж тэр хүнийг цагдан хорих, баривчлах ёстой юм. 

П.Урнаа 
Эх сурвалж: eguur.mn      
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn