Ховд аймагт зургаан настай хүүхэд шороонд дарагдан амь насаа алджээ
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Задгай”-д Барилгын ажил хийж байсан “Ганбүрэн” ХХК-ийн ажилчид овоолсон шороог экскаватораар ”Хово” загварын өөрөө өргөгчид ачиж байхад овоолгоноос нурсан шороонд хүүхэд дарагдаж амь насаа алджээ. Тодруулбал 2020.07.28-ны өдрийн 18:15 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан 18:20 цагт очиж Буянт багийн 16 дугаар гудамжны иргэн Э /6 настай хүүгийн цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.