Иргэдэд амны хаалтыг үнэ төлбөргүй олгож байна

649
Ховд аймгийн Жаргалант сумын иргэдэд нийт 40 мянган ширхэг амны хаалтыг үнэ төлбөргүй олгож байна. Шинэ төрлийн коронавирус буюу “ковид 19” халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Ховд аймгийн оёдлын үйлдвэр, цехийг түшиглэн амны хаалт үйлдвэрлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Тэгвэл амны хаалтыг төв суурин газарт амьдарч буй иргэдэд үнэ төлбөргүй олгох ажил өнөөдрөөс эхэллээ. Тодруулбал, аймгийн төв буюу Жаргалант суманд 800 гаруй өрхийн 30 мянга 313 иргэн оршин сууж байгаа.
Эдгээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амны хаалтны хэрэглээг өргөжүүлэх зорилгоор эхний ээжинд Жаргалант  сумын 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад нийт 40 мянган ширхэг амны хаалт хүлээлгэн өгөв.
Ингэснээр энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Жаргалант сумын 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд харьяа багийнхаа орон сууц, гэр хорооллын гудамжаар орж, иргэн бүрт амны хаалт тараах юм. 
Ийнхүү орон нутагт үйлдвэрлэсэн тус амны хаалтыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу 2-3 давхар цэвэр даавуун материалаар хийжээ. Улмаар 40 градусаас дээш хэмийн халуун усанд угааж, индүүдэх замаар дахин ашиглах боломжтой гэж албаныхан хэллээ. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn