КАЗАХУУД ГЭЖ ХЭН БЭ ?

541

Манай монголчуудын хувьд казахууд хамгийн сайн мэддэг үндэстэн хэрнээ бас сайн мэддэггүй үндэстэн бай­саар өдий хүрлээ. Монгол­чууд ын хувьд бол Төв Азийн томоохон үндэстний нэг, эс­вэл Баян -Өлгий аймагт ор­шин суудаг монголын үндэс­ний цөөнх. Тэднийг ихэнхдээ лалын шашин шүтдэг, мон­гол үндэстэн тэй ямар ч хол­боогүй тэс өөр гаралтай харь элгийн хүмүүс мэт ойлгон хүлээн авдаг нь нууц биш. Гэтэл үнэндээ тийм биш аж. Казахууд лалын шашинтай ч царай зүсний /арьстан/ хувьд баруун өмнөд сибирийн Тураны бүлэгт хамаардаг, ер нь монголжуу төрхтэй төв Азийн нүүдэлчдийн нэг. Тэд нэгэн цагт одооных шиг лалын шашинтай бус бөө мөргөлтэй байж, мөнх хөх тэнгэрээ шүтдэг байжээ. Ка­захууд нэгэн дээвэр дор нэг­дэн анхны төр улсаа 1460-аад онуудад байгуулсан бөгөөд энэ үеэс түүхийн хуудаснаа анх казах гэдэг нэр дуулдах болсон байна. Төр улсыг байгуулагчид нь Чингис хааны ач Батын шууд удмын хаад байж түүнээс хойших хаад тэдний удмаас сонгог­дох болсон ажээ. Товчхондоо тэд цөм Чингисийн алтан ургийн хаадууд байсан тул Чингис хааныг казахууд өөрийн хаанаа гэж үз­сээр өдий хүрсэн билээ. Чингис хаан тэдний хувьд хэзээ ч харь хүн байгаагүй. Үүнийг бичиглэгч би вээрийн нуршихын учир юу гэвэл нийт казах үндэстэн тэр тусмаа монголд оршин суудаг цөөн тооны хэрэйд овгийн каза­хууд монголчуудын хувьд шууд угсааны мах цусны та­сархай биш юмаа гэхэд түү­хийн асар олон шижмээрээ холбогдсон тун ойрын хөрш хамаатан гэдгийг зориуд хэлэх гэснийх болой. Хоёр зуун дамжсан дайн Казахын хаант улс бай­гуулагдсанаас хойш даруй 200 жилийн дараа 1635 онд Монголын баруун хэсэгт ойр­дууд нэгдэж нэгэн улс бай­гуулагдан хүчирхэгжиж эхэл­сэн нь түүхийн хуудаснаа Зүүнгарын хаант улс гэж нэр­лэгдэх болсон байна. Чухам энэ Зүүнгар улс нь казах, монгол хэмээх хөрш ойрын харилцаатай үндэстнүүдийг үүрд өөр хоёр үндэстэн бол­гон холдуулсан гашуун түүх бий. Төв Азийн бүх улсуу­даас Зүүнгар улс л анхлан их буу, тэсрэх бөмбөг оньстой болж үүндээ урамшиж эрдсэн тэд хөршдөө өнгөлзөх болж ул­маар анхны томоохон дай­наа уйгар улстай дайн хийж эзэлж авсан байна. Гэвч үүн­дээ сэтгэл ханамжгүй, ба­руун­таа орших найрсаг хөрш казахуудад хүртэл довтлох болж энэ нь яваандаа хү­рээгээ тэлж хоёр талыг бү­хэл­дээ хамаарч 200 жил үргэлжилсэн түүхтэй билээ. Ойрдуудын зогсоо зайгүй дов­толж байсан энэ үе ка­захуудын хамгийн хүнд, эм­гэнэлтэй үе мөн. 200 жилийн довтолгоонд нийтдээ хоёр сая гаруй казахууд амь насаа алдсан түүхийн гашуун баримт байдаг. Төв Азийг нэг хэсэгтээ чичрүүлж байсан Зүүнгар улс, түүний их хаан Галдан тийм ч амархан ман­жид дийлдэхгүй байх байсан. Тухайн үедээ манж нараас дутахааргүй зэвсэг техниктэй байсан ч Галдан бошигт нэг бол угсаа нэгт халхтай, нэг бол хөрш казахтай байлд­саар байгаад туйлдсан түүх­тэй. Манжид эзлэгдсэний гол шалтгаан нь энэ байсан. Ийнхүү дайтагч хоёр улсыг нэг л тавилан угтсан боловч цаашдын тавилан бүр ээдрээтэй болж иржээ. Нэг нь төр улсын хувьд устсан бол нөгөөх нь томоохон үндэст­ний хувьд бараг устсан бай­даг аж. Казахууд бүрэн ус­тахын даваан дээр мөнх тэнгэрийн ивээлээр ахин төр улсаа сэргээж чадсан бол нөгөөх нь бол үгүй аж. Тухайн үедээ нэг сая гаруй хүнтэй байсан баруун мон­голчууд одоо ердөө монго­лын нэг ястнууд болжээ. Одоогийн Шинжаанд буй 140 гаруй мянган ойрдууд /ихэнх нь торгууд ястан/, мөн Увс, Ховд аймагт буй 200 мянга хүрэхтэй үгүйтэй баруун монголчууд, бас төв Халхад ирж суурьшсан мөн төдий тооны ойрдууд байгаа гэвэл нийтдээ 500 мянга шахам ойрдууд л үлджээ. Казахууд мөн адил асар их хохирчээ. Зүүнгарын довтолгооны үед хоёр сая илүү казах амь үрэгдсэн байна. Казах үн­дэстэн түүхэндээ хоёр удаа үй олноороо үрэгдэж байсны нэг дэх энэ байлаа. Казахын төр улс түүхэн­дээ хэзээ ч бусдын нутаг руу халдаж байгаагүй бөгөөд эс­рэгээр гаднын түрэмгий­лэг­чидтэй үргэлж тэмцсээр ир­сэн байдаг. Бүхэл бүтэн энэ түүхийн туршид нэг л удаа “журамгүй” загнасан нь Ижил мөрнөөс буцаж Зүүн­гар тийш нүүсэн торгуудын 200 мянган хүнтэй их нүүд­лийг хүйс тэмтэрч ердөө дөчөөдхөн мянган хүнийг амьд үлдээсэн нь тэр их өшөө хорслын тайлал байсан биз ээ. Монголын казахын гарал үүсэл Монгол нутагт амьдарч буй цөөн тооны казахууд бараг бүгдээрээ шахам нэг л овог болох Хэрэйд овгийнх байдаг. Хэрэйд овог гэхээр түрүүн цухас дурдсан казах ба монголын гарал үүслийг холбох шижим гарч ирдэг. Монголд буй казах түмэн Чингисийн үе дэх Хэрэйд аймгаас шууд гаралтай бай­даг ч зарим түүхчид үүнийг эрс үгүйсгэж тэр үеийн Хэ­рэйд аймаг одоогийн казах үндэстэн доторх керей /хэ­рэйд/ аймаг биш мэтээр маргадаг нь үнэндээ төөрөг­дөл юм. Тэгвэл керей овог биш байлаа гэхэд бүр керейт /хэрэйд/ гэсэн өөр нэг овог казах дотор бас бий. Дээрх керей ба керейт гэсэн хоёр овог нэг байсныг ка­захын эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Тэ­гэхээр Монго­лын казахын үнд­сэн овог болох керей /хэрэйд/ овог нь Чингисийн үеийн хэ­рэйд овог аймаг мөн байсан гэвэл казах, монгол үндэст­нүүд эрт дээр үеэс гарал үүслийн хувьд ихээхэн ойр байжээ гэж үзэх үн­дэслэл байна. Нууц товчоонд нэр нь гардаг олхо­нууд, жа­лайрд, хонгирад, мэргид, хэрэйд, найман овгууд бүгд одоогийн казах үндэстний бүрэлдэ­хүүнд бий. Тэр ч байтугай дээрх айм­гууд одоогийн узбек дотор ч байдаг ба төв Азийн бусад түрэг гаралтай зарим үн­дэст­нүүд дотор нэр нь таарал­даж байх жишээ­тэй. Казах үндэстнийг гагцхүү одоогийн Казахстаны нутагт амьдарч байсан кипчакаар төсөөлдөг нь огт буруу юм. Кипчак бол казахын олон аймгийн зөвхөн нэг нь. Эхэлж эдийн засаг, дараа нь улс төр Манайхан хол ойроос турш­лага судалж жишээ та­тах дуртай улс. Америк, Япон, Герман гээд туршлага судлах улс орон ер мундах­гүй олон бий. Гэвч тэд нэгэнт гараа­наас аль эрт гарч хөгж­чихсөн орнууд. Бидэнд за­римдаа нэг гараанаас зэрэг гарсан орны туршлага хэрэг­тэй юм шиг. Биднийг хол ойрын туршлага судалж, 15 жил тасралтгүй улс төр ярьж хийж байх хойгуур тэдний эрхийг нь ямар хүлээж байх биш, нэгэнт гараандаа гар­чээ. Энэ бол холын биш ойрын хөрш Ка­захстан юм. Манай улс тө­рийн хүрээний­хэн болохоор дарангуйлагч маягийн сис­темтэй гээд гоочлоод байдаг Назар­баевын удирддаг улс мөн л дөө. Эхэндээ эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь мэдээж нефть байсан боловч дан ганц нефть дээр тулгуур­ла­сан явцуу эдийн засагтай байхаас татгалзаж, бүх сал­барт бүтээн байгуулалт өрнөх болжээ. Үр дүнд нь тус улс нийт эдийн засгийн хэмжээгээрээ Төв Ази дахь бусад дөрвөн улсын эдийн засгийг нийлүүлснээс ч илүү эдийн засагтай болж, гадаад өрөө бүрэн барагдуулж, цаа­шид зээл авах биш, зээл өгөх орны хэмжээнд хүрчээ. Нэгэн үе ижил гараанаас гарч бай­сан Төв Азийн дөрвөн орон­доо зээл олгох хэмжээ­ний юм ярих болсон нь үнэ­хээр том амжит мөн. Хэдхэн жилийн дотор улсынхаа нийс­лэлийг шилжүүлж со­циалист мая­гийн хэвшмэл хөлдүү дизайн­тай хотыг цоо шинэ орчин үеийн хот болгон өөрчилж чаджээ. Арван жилийн өмнөх нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ ердөө 700 ам.доллар байсан бол одоо 3500 ам.доллараас давах болжээ. Монголын казах нүүх үү, үлдэх үү? Казахстан улс 1991 онд ЗХУ-аас салж, тусгаар тогт­носон улс эхлэн дайн дэл­хийн 30 гаруй оронд тархсан зургаан сая орчим казахыг түүхэн эх орондоо буцаан цуглуу­лах, нэгтгэх бодлого баримт­лах болсон нь Монгол дахь казахуудыг тойроогүй. Чухам эндээс их нүүдэл эхэл­сэн түүхтэй. Сүүлийн үеийн баримтаар дэлхийд нийтдээ 15 сая орчим казах байдгаас дөрвөн сая нь төрөлх Казахс­танд, бусад нь өөр улс оронд амьдарч байна. Тота­литор дэглэмийн үед атар газар эзэмших, бас бус зо­рилгоор суурьшуулсан орос, украйн, герман, беларусь гэх мэт төрөл бүрийн олон үн­дэстнүүдийн асар их давал­гааны улмаас казахуудын эзлэх хувь нь багассан бай­на. Чухам иймээс л шинэ тулгар байгуулагдсан Ка­захстан өөрийн төрөлх үн­дэстэн казахуудаа цуг­луулж, нэг дээвэр дор нэгтгэх бодлогоо хүчтэй явуулах бол­сон байна. Дээр нь дэлхийд есдүгээр байрт орох асар уудам газар нутгаа жинхэнэ ёсоор эзэн болохын хувьд казахуудаа түшиглэхээс өөр аргагүй билээ. Үр дүнд нэг хэсэгтээ үндэсний цөөнх болж 40 хувьтай байсан ка­захууд өдгөө 58 хувийг эзэлж голлох үндэстэн болсон байна. Ийнхүү дэлхийн 30 гаруй оронд тархсан үндэстэн нэгтнээ цуглуулж нэгтгэж эхэлсэн бөгөөд тэр их нүүдлийн нэгээхэн хэсэг манай улсын Баян-Өлгий аймагт ид үргэлжилсээр байна. Ардчилсан хувьсгал өрнөхөөс өмнөх 1980-аад оны сүүлчээр Монголд нийт­дээ 150 мянга гаруй казах үндэстэн байснаас 60-70 мянга нь Казахстанд нүүж суурьшсан гэх мэдээ бий. Монголд өдгөө 150 мянга гаруй казах байдаг бололтой. Үүнээс 90 шахам мянга нь Баян-Өлгий аймагт амьдар­даг. Тэдний олонхи нь Хэ­рэйд овгийн гэдгийг дээр хэл­сэн. Ингэхээр монголын каза­хууд бусад казахуудыг бод­вол Монголд илүү ойр байх өөр нэг шалтгаан байдаг нь тэд Чингисийн үе дэх Хэрэйд аймагт шууд удам угсааны казах байдгийнх. Нэг үндэстэн дөрвөн улсад хуваагдсан нь Казах үндэстэн бол өсч идээшсэн нутагтаа хамгийн их хуваагд­сан үндэстэн билээ. Алтай хэмээх их уулсыг өдгөө дөр­вөн өөр улс хуваан эзэмшдэг аж. Энэхүү хөх түрэгийн үеэс эхлээд казахын нарын овог, Хэрэйд овог нутаглаж ирсэн их улсын дөрвөн хуваагдсан хэсэг бүрт цөм казахууд амьдарсаар өдгөө хүрчээ. Алтай Таван богд орчмын Монгол ба Хятад улсын аль алинд тус тусдаа харьяа­лагддаг хэсэгхэн газарт амьдардаг цөөн тооны Тува үндэстнийг эс тооцвол шүү. Монголд ирээд удаж буй казах үндэстнийг оруулахгүй бол Алтайн уулын Орос, Хятад, Казахстанд харьяа­лагд­даг хэсэгт казахууд үеийн үед амьдарсаар ирсэн байна. Гэвч тухайн үеийн их гүрнүүд болох Орос, Хятад улсуудын хүчээр тогтоосон хилээс болж Монгол Улс Ка­захстан хэмээх гуравдагч хөрштэй байх хувь дутсан байх юм. Хүчтэний өмнө сул дорой нь үргэлж буруутдаг хойно. Ер нь нэг газар орон зайд амьдарч байсан үндэс­тэн илүү ч үгүй дутуу, үгүй дөрвөн улсад хуваагдан харьяалагдах болсон практик дэлхийд ховор байдаг билээ. Өнгөрсөн зуунд жижиг үн­дэстний газар нутгийг улайн цайм дээрэмдэх явдал гаарч байснаас гадна тэдний газар нутгийг дур мэдэн бусдадаа “бэлэглэх” явдал ч моодонд орсон үе байж. Ийм газар нутгийг бусдын өмнөөс дур мэдэн бэлэглэх явдал Бреж­невийн үе хүртэл үргэлжил­сээр үр дүнд Казахстан улс өөрийн түүхэн газар нутгийн­хаа 1/3 хувийг алджээ. Мэ­дээж хамгийн их газар нут­гаа Орос, Хятадад алдсан бөгөөд Төв Азийн бусад ор­нуудад бусдын хүч түрэм­гийлсэн шийдвэрийн дагуу зүгээр л “шилжүүлээд өгчих­сөн” байх юм. Одоо казахын эрх баригчид бусдад алдсан нутгаа эргүүлж авах биш одоо байгаа газар нутагтаа жинхэнэ ёсоор эзэн байхыг чухалчилж буй нь илт байна. Учир нь Казахстан байтугай Япон хүртэл Орост алдсан курилын алга дарам газрыг эргүүлж авч чадахгүй байгаа нь нэгийг хэлнэ биз ээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn