Ховд их сургуульд 1600 гаруй оюутан суралцана

495



Ховд их сургууль ньшинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх журмын дагуу бэлтгэл хангаж, есдүгээрсарын 01-ний өдөр сургалтын үйл ажиллагаагаацахимаар эхэллээ. 

2020-2021 оны хичээлийн жилд тус сургууль 200 гаруй багш ажилтан, нийт 1600 гаруй оюутантай сургалтын үйл ажиллагаа явуулна. Үүний 200 гаруй нь шинээр элсэн суралцаж буй оюутан юм. 

Тус сургуулийн хамт олон энэ хичээлийн жилд цахим сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх, зарим хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэх зэрэг зорилт дэвшүүлжээ.

Мөн энэ хичээлийн жилд танхим болон танхимын бус сургалтыг хослуулж, шинээр гурван хөтөлбөрийн сургалтыг эхлүүлж байгаагаараа онцлогтой гэж тус сургуулийн захирал Б.Нямдорж мэдээллээ.

Улмааршинээр эхлүүлсэн дуу хөгжмийн багш, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн бакалавр, бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийн сургалтыг чанартай явуулахад анхаарна. Үүнээс гаднаХовд их сургуулийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хоёрдугаар шатны зорилтыг амжилттай хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn