ЗӨСҮТ:Тарваган тахлын оношлуурыг аймгуудад хуваарилж эхэллээ

456
ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тарваган тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.  Энэ сарын 14-ний байдлаар  есөн аймгийн 12 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргээс тарваган тахлын сэжигтэй нийт 20 тохиолдол манай улсад бүртгэгдлээ. Эдгээрээс Ховд аймагт  гурав, Говь-Алтай, Завхан аймгаас тус бүр нэг нийт таван тохиолдлын онош батлагдаж, тарваган тахлын булчирхайн болон уушгины хэлбэрээр хүндэрсэн гурван хүн нас барсан. Мөн  энэ сарын 10-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч сорьцыг ЗӨСҮТ-д авчирч шинжлэхэд онош үгүйсгэгдсэн байна.
Энэ талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах  "Энэ жил мэрэгч амьтантай холбоотой дуудлага өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад тарваган тахлын эрсдэлд өртөж байгаа тохиолдол нэмэгдэж байна. Иймд иргэд тарвагатай харьцахгүй, агнахгүй, түүхий эд, махыг нь хэрэглэхгүй байхыг зөвлөе. Өнгөрсөн хугацаанд бүх сорьцыг ЗӨСҮТ рүү тээвэрлэж байсан бол лабораторийн  тусламжийг анхан шатны нэгж дээр илүү чадавхжуулах арга хэмжээ авснаар тарваган тахлын оношлуурууд энэ сарын 12-ны Токиогийн онгоцоор ирсэн. Өнөөдрөөс аймгуудад хуваарилж байна. Ингэснээр орон нутгаас сорьц тээвэрлэх асуудал багасна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn