УИХ-ын дарга Г.Занданшатар Ховд аймагт ажиллаж байна
Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын баг энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.
Энэ үеэр Цэргийн хүрээний жагсаал болж, УИХ-ын дарга Г.Занданшатарт хүндэтгэл үзүүллээ.
Ажлын багХовдаймгийн удирдлага, төрийн албан хаагч болон иргэд хөдөлмөрчидтэйтус тусуулзалт хийнэ.
МөнГандан пунцаг чойлон хийдэд зочлох бөгөөд үйлдвэр технологийн парк, цементийн үйлдвэрийн барилгын ажилтай газар дээр нь танилцах аж.
Түүнчлэн Энэтхэг, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баярын хүрээнд “Кино өдрүүд” үйл ажиллагааны нээлтэд оролцох юм.