Улаанбаатараас Ховд руу 10 гаруй хүн ачааны автобусанд нуугдаж яваад баригджээ
Улаанбаатараас Ховд руу ирсэн ачааны хоёр автобусанд 10 гаруй хүн нууцаар тээвэрлэгдэж Бичигтийн постоор орж ирснийг мэргэжлийн байгууллагууд шалгаж “Цагаан уул” амралтын газарт тусгаарлалаа. Нэг автобусанд нь хүнс тээвэрлэж явсан юм байна.
Гэтэл цахим орчинд Bat Hangai нэртэй фэйсбүүк хаягнаас “Ховд аймгийн зарын нэгдсэн групп”-т 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд “...Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан-Уул” цогцолборын хашаанд 2 автобустай гадаад улсын иргэдийг зөөвөрлөж ирсэн байна ...” гэх утгатай шууд /live/ бичлэг хийгджээ. Энэхүү үндэслэлгүй, худал мэдээлэл олон нийтэд тараасан “М”, “Б” нарын 2 этгээдийг шуурхай олж тогтоон, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг Ховд аймаг дахь Цагдаагийн газар мэдээллээ.