Ан амьтдын өвөлжилт хэвийн байна

479

Ховд аймгийн хэмжээнд ан амьтдын өвөлжилт одоогийн байдлаар хэвийн байна.

Ховд аймгийн нутаг дэвсгэрт нийт таван анги, 28 баг, 79 овогт хамаарах 429 зүйл сээр нуруутан амьтан бүртгэгдсэн. Мөн тус аймгийн нутаг дэвсгэрт аргаль хонь, бөхөн, янгир ямаа, хулан адуу, хар сүүлт, цоохор ирвэс, зэгсний гахай, борцгор хотон, алтайн хойлог зэрэг "Улаан ном"-д бичигдсэн нэн ховор, ховордсон амьтад тархсан байдаг. Үүнээс 2020 оны тооллого судалгаагаар Ховд аймгийн хэмжээнд 8500 орчим бөхөн бий. Мөн 400-500 орчим ирвэс байна гэж БОАЖГ-аас мэдээллээ. 

Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн үйл ажиллагаа хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг.

Үүний дагуу өнгөрсөн жил зэрлэг ан амьтдыг хамгаалах зорилгоор дөрвөн сая төгрөгийн өртөг бүхий биотехникийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Харин энэ жил 6.5 саягаруйтөгрөгийн санхүүжилтээр биотехникийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн аж. 

Ховд аймгийн хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Алтай, Дарви сумын төвд 2-3 см, Дуут, Манхан суманд 1 см байна. Мөн Чандмань, Зэрэг, Мөнххайрхан, Мөст, Цэцэг, Булган, Үенч сумын төвд 0 см буюу 5-9 баллын цоохор цастай. Жаргалант, Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад, Дөргөн, сумын нутгаар одоогийн байдлаар цасан бүрхүүл тогтоогүй.  

Мөн Алтайн салбар уулсаар цастай байгаа бөгөөд ан амьтдын өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрээгүй, хэвийн байна гэж салбарын холбогдох мэргэжилтнүүд онцоллоо.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn