Ховдынхон БНХАУ-д 1000 хонь хандивлана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмний "Ковид-19" халдварт өвчинтэй тэмцэхэд нь дэмжлэг болгож 30 мянган хонь хандивласан. Ховд аймгийн иргэд Ерөнхийлөгчийн уг ажлыг дэмжиж 1000 хонь хандивлахаар болжээ. Энэ талаар Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр мэдэгдэв.
Н.Лхагва