Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцахад чиглэсэн зөвлөмжийг цахимаар хүргэж байна

415

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг угтаж Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн“Чих, хамар, хоолойн тасаг”-аас сонсголын бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцах, тэднийг зөвөөр ойлгон хүндэтгэхтухайхувь хүн, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Тодруулбал, эмч нарын зүгээс телевиз, цахим сайт, пэйж хуудсаар дамжуулан сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй харилцах зөвлөмж, энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга, зарим анхаарах асуудлын талаар нээлттэй танилцуулж буй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий дахинд 1.1 тэрбум орчим залуучууд сонсох буруу дадал болон чимээ шуугианаас үүдэлтэй сонсголоо алдах, дүлийрэх бэрхшээлтэй тулгарч байна. Цаашид 15-35 насны залуучуудын 50 орчим хувь нь сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлтэй байгаа гэх судалгаа гарчээ. Чихэвчийг олон цагаар зүүх, гар утсаар байнга ярих, баар, цэнгээний газар, спортын үйл ажиллагааны дуу шуугиан үүнд нөлөөлж байгаа аж.

Хүүхдийн сонсгол муудалтын 60 хувь нь эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс урьдчилан сэргийлж болох шалтгаанаар үүсдэг хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. 

Судалгаагаар 2020 онд Ховд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3039 иргэн бүртгэгдсэн байна. Үүнээс 297 нь сонсголын бэрхшээлтэй гэж бүртгэгджээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn