Ховд аймаг нийт 18,122мкв талбайд ариутгал хийсэн

491
”Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохих журмын дагуу үе шаттай хийж байна. 
Тухайлбал, 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 7 хоног бүрийн бямба гарагт Ховд нисэх онгоцны буудалд ариутгал хийж байгаа. 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Ховд аймаг чиглэлийн нийт 23 автобусанд ариутгалын ажил хийсэн. 
Мэргэжлийн байгууллагын хувьд нэг сарын ариутгал, халдваргүйтгэлийн бодисны нөөцтэй байх ёстой. Гэтэл өвчлөлийн идэвхжилтээс хамаарч 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 7-10 хоногийн нөөцтэй байна.
Тус байгууллага нь хот хоорондын автобусанд ариутгал хийхдээ 10 мянган төгрөгийн хураамж авч байгаа. Тухайн мөнгө санхүүжилтийг ашиглан ариутгалын бодисын нөөц бүрдүүлнэ гэж Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч, их эмч Л.Баасансүрэн хэллээ. 
Өнгөрсөн 02 дугаар сард 15 айл өрх, Цамбагарав зочид буудал, Цагдаагийн газар, Цахилгаан түгээх сүлжээ ХХК, Ганданпунцагчойлин хийд, “Цагаан уул” ахмадын ордон, “Эвийн хүч” худалдааны төв, Авто тээвэр гэх мэт газарт нийт 18.122 мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn