Ховд аймгийн Шүүх Улсын тэргүүний шүүхээр шалгарчээ

543
Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газар 2019 оны ажлын үр дүнгээрээ “Монгол Улсын тэргүүний Шүүхийн Тамгын газар”-аар шалгарчээ.
Монгол Улсын гавьяат хуульч Чимидийн Доржгочоо Ховд аймгийн Шүүхийн даргаар ажиллаж байх үед буюу 1975-1980 онд Ховд аймгийн Шүүх Улсын тэргүүний шүүхээр 5 жил тасралтгүй шалгарч байсан түүхтэй.

Ийнхүү 40 жилийн дараа Шүүхийн байгууллагын хамт олон ажлын амжилтаа дахин бататгаж байгаагаараа онцлогтой аж.
Тус байгууллага нь 1927 онд байгуулагдсан. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бусаар ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлдэг. Өдгөө 12 шүүгч, 28 ажилтантай. 
Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргаар Д.Даваасүрэн 2007 оноос эхлэн ажиллаж байна. Тус байгууллага шагналаа энэ оны хоёрдугаар сарын 20-нд гардан авчээ. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn