Коронавирусний халдвар авсан нийт иргэдийн 84 хувь нь эдгэрчээ
Ховд аймагт тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо хоёроор нэмэгдэж, батлагдсан тохиолдол нийт 243 боллоо.
Тодруулбал, аймгийн төв буюу Жаргалант суманд тусгаарлан ажиглах байранд байсан нэг иргэн, Зэрэг сумын халдвартай иргэдийн ойрын харьцагч нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ.
Одоогийн байдлаар “Тусгаарлах эмнэлэг”-т 40 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хоёр иргэний биеийн байдал хүнд, гурван иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Коронавирусний халдвар авсан нийт иргэдийн 84 хувь буюу 203 нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ.
Тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 408 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд 156, гэрийн тусгаарлалтад 146, гэрийн ажиглалтад 2360 иргэн буй.