Архив, Улсын бүртгэлийн үйлчилгээнд анхаарч “нэгдсэн төв” байгуулна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллах үеэр орон нутгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийсэн юм.
Энэ үеэр Ховд аймаг дахь харьяа байгууллагуудыг байртай болгох, ажилтан, алба хаагчдын ажиллах орчин, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай болгох асуудлыг шат дараатай шийдвэрлэж ажиллахаар ярилцав.
Эхний ээлжинд Архив, Улсын бүртгэлийн үйлчилгээг сайжруулахад онцгой анхаарч стандартын шаардлага хангасан нэгдсэн төв (шинэ байр) байгуулахаар шийдвэрлэж зардлыг нь ирэх оны төсөвт тусган хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогттой хамтран Ховд аймаг дахь Цагдаагийн газрыг шинэ байртай болгох, одоо ашиглаж байгаа байрыг Дотоодын цэргийн ангид шилжүүлэх,орон нутгийн удирдлагуудтай хамтран засч тохижуулж ашиглах хуучин барилга, байгууламжийг судлан Гадаадын иргэн харьяатын газар, Шүүх шинжилгээний албыг стандартын шаардлага хангасан байртай болгох асуудлыг үе шаттай шийдвэрлэж ажиллана.
Хилийн хяналт, хамгаалалтыг сайжруулах, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, зарим автомашин, ажилтан алба хаагчдыг сургаж дадлагажуулах, нэн хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийг шинэчилж сайжруулах асуудлыг шийдвэрлэнэгэжХууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатархэллээ.