Сумдад төрийн үйлчилгээний нэгдсэн систем нэвтрүүллээ

536

Ховд аймгийн бүх суманд Төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж байна. Ингэснээр хөдөөгийн иргэд төрийн 11 байгууллагын 54 үйлчилгээг эхний шатанд авах боломж бүрдэх юм. Энэхүү үйлчилгээг орон нутгийн иргэдэд үзүүлэх сумдын ЗДТГ-ын хууль эрхзүйн ажилтнууд хоёр өдрийн сургалтад хамрагдаж, дадлага туршлага хуримтлуулсан. Мөн аймгийн удирдлага, сумдын мэргэжилтнүүд хариуцлагын гэрээ байгуулахын зэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжийг албан ёсоор гардуулав. Ховд аймаг төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлж "Хариуцлагатай тунгалаг төр" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд хөдөөгийн сумдад төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой аж.  

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn