МЗХ залуучууд хөгжлийн “Түдэв танхим” байгуулна

28
Өнөөдөр Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Зууны манлай сэтгүүлч, эрдэмтэн судлаач, зохиолч, залуучуудын байгууллагын удирдагч, соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв агсны дурсгалыг хүндэтгэх өдөр.
Энэ өдрийг тохиолдуулан Л.Түдэв агсны хөшөөг Монголын Залуучуудын Холбооны хоймортоо заллаа. Энэ нь Монголд залуучуудын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойгоо угтан хийж буй ажлуудынх нь нэг бөгөөд Л.Түдэв агсны нэрэмжит Монголын хамгийн том цахим номын сан болон залуучуудын хөгжлийн танхимыг холбоондоо нээхээр ажиллаж байгаа аж.
Л.Түдэв агсан МХЗЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүүхэд залуучуудын хэвлэлийн редакцийн удирдагчаар ажиллаж, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийг санаачлан гаргасан соён гэгээрүүлэгч, МХЗЭ-ийн алдартай удирдагчдын нэг. 
Тиймээс МЗХ түүний бүтээл, алдар гавъяаг залуучууддаа таниулан, сурталчлах, суралцах, өвлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ийнхүү хөшөөг нь заллаа. Хөшөөг нээх үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од үе, үеийн залуучуудын байгууллагын ажилтнуудын хүсэл зорилгыг илэрхийлсэн энэхүү хөшөөг байгуулахын ялдамд залуучуудын оюуны боловсролыг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарна гэдгээ илэрхийллээ. МЗХ-ны хувьд 100 жилийнхээ ойг угтуулан залуучуудын боловсрол, шинжлэх ухаанч хандлагыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.  
Хөшөөний нээлтэд МХЗЭ-ийн ахмадууд, Монголын зохиолчдын хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөллүүд оролцож, МХЗЭ-ийн Ахмад ажилтнуудын холбооны гүйцэтгэх захирал С.Батмягмар, Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөл зохиолч, яруу найрагч Н.Пүрэв, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Үнэн сонины ахмад сэтгүүлч Н.Бөхдамбий нар баяр хүргэн үг хэллээ.  


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn