Буянт суманд 170 гаруй уяач байна
Ховд аймгийн Буянт суманд морины өв соёлыг түгээн дэлгэрүүлж яваа 170 гаруй уяач байна. Тэдний нэг болох Ховд аймгийн Буянт сумын уяач Р.Дэмбэрэл “Аймгийн алдарт уяач” цол хүртлээ. Тэрбээр морь сонирхож эхэлснээр үе үеийн төлөөлөл нутгийн уяачдынхаа хамтаар 30 гаруй жил морь уяж байна. Ахмад үеийнхний туршлагаас суралцаж, залуучуудад зөвлөн тусалж ирсэн тэрбээр өдгөө 20 гаруй шавьтай.
Морь уях сонирхолтой учраас монгол адууны удмын санг хамгаалахыг зорьж, адууны угшил сайжруулах ажлыг үе шаттай хийж иржээ. Түүний шагналыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлыг баг, сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.