Буянт гол дагуух 3 тонн хог хаягдлыг цэвэрлэв
![](/uploads/posts/2020-03/1584941723_1-aim.jpeg)
Ингээд 3 автомашин буюу 3 тонн орчим хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна. Байгаль орчны салбарын холбогдох хууль, журмын дагуу иргэд зориулалтын бус газарт хог хаяхгүй байхыг мэргэжилтнүүд уриаллаа. Цаашид холбогдох байгууллагын зүгээс төв цэнгэлдэх хүрээлэн, усан байгууламжийн ойролцоо буюу Буянт гол дагуу мэдээллийн самбар байршуулах, камержуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Н.Лхагва