Шинэ коронавирус мутацид орсон байх магадлалтай байна

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “S” нь “L”-ийнхээ өмнөх хувилбар байх магадлалтай бөгөөд "S”-ийн генийн онцлогууд нь сарьсан багваахайнаас ялгасан вирусийнхтэй төстэй байсан ажээ. “S” төрөл хэрхэн хувьсаж илүү хор хөнөөлтэй “L” төрөл болсон нь тодорхойгүй байна гэж мэргэжилтнүүд Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.
Тэдний хэлснээр, халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнх нь нэг төрлийн вирусээр халдварлажээ. Харин Ухань хотод аялахаар ирсэн АНУ-ын иргэн болон өөр нэгэн хүнээс хоёр төрөл хоёулаа илэрсэн байна. Мэргэжилтнүүд вирусний генийн судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг онцлоод, цаашид уг вирус дахин мутацид орж болзошгүйг анхааруулжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг