Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-8 см байна
Сүүлийн үед Ховд аймгийн ихэнх нутгаар хур бороо орсноор бэлчээрийн ургамлын ургалт сайжирч, сүүлийн 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-8 см болжээ.
Ургамлын ургалтын байдал Дуут, Мөнххайрхан, Мөст, Ховд сумын нутгаар сайн буюу хэвийн, бусад нутгаар дунд зэргийн үнэлгээтэй байна.
Өнгөрсөн саруудад хур тунадас бага орсон, хөрсний чийг бага байгаагаас ургамлынүе шат явагдахгүй ургалт удааширч, ургамал гэмтэх байдал ажиглагдаж байсан. Тэдгээр ургамлын гэмтэл нь хараахан арилаагүй байна гэж мэргэжлийн байгууллагууд мэдээллээ.
Одоогоор нийт сумдад хонь хяргах ажил сүүлийн шатандаа явж, сүү цагаан идээ бэлтгэх, мал оторлох ажил голлон өрнөж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт (шинэ) ургацын хүнсний ногоог хурааж борлуулах, усалгаа, зэрлэг түүх зэрэг ажил үргэлжлэн хийж байна.